ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн ахлах багш О.Ганжаргалын “Зүүн Өмнөд Азийн Тээвэр Судлаачдын Нийгэмлэг”- ийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

Зүүн Өмнөд Азийн Тээвэр Судлаачдын Нийгэмлэгийн Олон улсын эрдэм шинжилгээний их хурал 2 жил тутам зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд Архитектурын салбарын ахлах багш О.Ганжаргал сүүлийн 3 удаагийн хуралд (Jeju-2011; Taipei-2013) ШУТИС-иа төлөөлөн илтгэл хэлэлцүүлэн амжилттай оролцож ирлээ. Зүүн Өмнөд Азийн Тээвэр Судлаачдын Нийгэмлэгийн Олон улсын эрдэм шинжилгээний 11-р их хурал (The 11 International Conference of Eastern Asia Society for Transportation Studies) 2015 оны 9-р сарын 11-15-ны өдрүүдэд Филиппин улсын Себу аралын Радиссон Блу зочид буудлын хурлын танхимуудад явагдлаа.
Зүүн Өмнөд Азийн Тээвэр Судлаачдын Нийгэмлэгийн гишүүн улсуудад Австрали, Мьянмар, Камбож, Шинэ Зеланд, Хятад, Филиппин, Хонг Конг, Сингапур, Индонези, Тайвань, Япон, Тайланд, Солонгос, Вьетнам, Лаос, Балба, Малайз, Шри Ланка, Монгол зэрэг орнууд багтдаг. Энэ удаагийн хуралд нийт 24 улсын 550 орчим хүн оролцсон.
Энэхүү хуралд нийт 481 илтгэл хүлээж авснаас 475 илтгэл нь хуралд аман болон постер хэлбэрээр тавигдсан ба ISC-ийн шалгаруулалтаар 377(79%) илтгэл, шалгаруулалтгүйгээр 98 (21%) илтгэл орсон. Энэ нь өмнөх Тайпэйд болсон хуралд тавигдсан илтгэлээс 5% буурсан үзүүлэлттэй байна.
Мэдээ бэлтгэсэн О.Ганжаргал
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.