НОГООН БАРИЛГА хичээл ба сурах бичгийн нээлтийн ёслол амжилттай боллоо.
Европын холбоо, Чехийн Хөгжлийн агентлагиийн санхүүжилтээр Каритас Чех олон улсын байгууллага Монгол улсад “Байгаль орчин ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих” төслийг 2012-2016 оны хооронд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Монгол улсын барилгын салбарын мэргэжилтнүүд бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан хүн ба байгаль орчинд ээлтэйгээр барилгыг төлөвлөхөөс эхлээд барьж байгуулах хүртэлх агуулгыг багтаасан “НОГООН БАРИЛГА” хичээл, сурах бичгийг боловсруулан албан ёсоор энэ хичээлийн жилээс ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуульд нээлтээ хийж байна. Энэхүү хичээлийг 2015-2016 оны шинэ хичээлийн жилд тус сургуулийн 3000 гаруй оюутан залуучууд сонгон судлах боломжтой хичээл болсон бөгөөд “Ногоон барилга” хичээлийн сурах бичиг мөн хэвлэгдэн гарсныг Каритас Чех ОУБ тус сургуульд гардуулан өгч байна.
“Ногоон барилга” гэсэн ойлголт Монгол улсад шинэ тутам нэр томъёолол хэдий ч барилгын салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж буй ШУТИС-ийн БАС нь өөрийн боловсон хүчнээ энэ хичээлийг судалсан байх нь ирээдүйн Монгол улсын барилгачид дэлхийн хөгжил, улсынхаа байгаль орчин, тогтвортой хөгжилд оруулж буй нийгмийн хариуцлага хэмээн сурах бичгийг боловсруулах ажилд тус сургуулийн багш нар зохиогчоор оролцож ажилласан юм.
Каритас Чех ОУБ-ын дэмжлэгээр “Ногоон барилга” сурах бичиг нийтдээ 750 ширхэг, мөн түүнчлэн 2500 долларын үнэ бүхий 20 гаруй нэр төрлийн дэлхийн шилдэг их сургуулиудын ашиглаж буй ном, гарын авлагыг ШУТИС-ийн БАС-ийн хамт олонд энэ өдөр гардуулан өглөө.


АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.