ШУТИС-ийн БАС-ийн ЭНБД Ц.Оюунцацрал Япон улсын Кочигийн Технологийн Их Сургуулийн Follow-up Research Program -д амжилттай оролцоод ирлээ.
Япон улсын Кочигийн Технологийн Их Сургуулиас өөрийн сургуульд доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан эрдэмтэн судлаачдын дунд "Follow-up Research Program" хэмээх богино хугацааны судалгааны тэтгэлэгт хөтөлбөр зарлан хэрэгжүүлдэг юм. Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт 2011 онд тус сургуульд доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалсан БАС-ийн ЭНБД Ц.Оюунцацралын "Construction Safety Management" сэдэвт судалгааны төсөл шалгарснаар 2015 оны 7 сарын 15-наас 8 сарын 13-ны өдрүүдэд судалгааны ажлаа амжилттай гүйцэтгээд ирлээ. Энэхүү төслийн үр дүнд Япон улсын барилгын салбарын аюулгүй ажиллагааны талаар судлаж, БАС-ийн оюутнуудад англи хэл дээр "Construction Safety Management" хичээлийг заах боломж бүрдэж байгаа юм.
БАС-ийн ЭША.
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Аз Эко ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА,
“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.