БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ, СӨҮЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХАМТАРСАН 9 ДЭХ УДААГИЙН СЕМИНАР
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль болон Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 9 дэх удаагийн семинар 2015 оны 06 сарын 17-20 өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Семинарын үйл ажиллагааны хүрээнд 06 сарын 17 өдөр Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Профессор Yongju Choi "Management of water and terrestrial environments", "Current issues and future perspectives of environmental engineering" сэдвээр, Профессор Young Sang Kwon “Modernity as a symbol of a new society in Korea”, “Design Principles of the Sejong City” “Urban Space Regeneration Design using architectural minimal structure” сэдвээр тус тус лекц уншиж, БАС-ийн профессорууд залуу багш нар, компанийн төлөөлөгчидтэй санал солилцов.
06 сарын 18-ны өдөр Барилга, Архитектурын Сургууль болон Сөүлийн Үндэсний Их Сургуулийн профессор, багш, докторант, магистрант нар илтгэл тавьж оролцов.
Семинарт "Ханау-АРХ" ХХК, “Номин констракшн” ХХК, "Голомт констракшн"ХХК, "Прожекс системс" ХХК, "Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар", "Хот төлөвлөлтийн хүрээлэн” зэрэг байгууллага, компанийн инженер, судлаачид, Барилга, Архитектурын сургуулийн профессор, багш, оюутнууд өргөнөөр оролцлоо. Идэвхтэй оролцсон компанийн төлөөлөл, багш нарт 2 кредитийн сертификат олголоо. Семинарын төгсгөлд хоёр тал цаашдын хамтын ажиллагаа, сургалт эрдэм шинжилгээ, өнгөрсөн жил гарын үсэг зурж баталгаажсан хос магистр, докторын хөтөлбөр, онлайн семинар, богино болон урт хугацааны профессор багш солилцооны талаар харилцан санал солилцлоо.
Семинарын 3 дахь өдөр БАС-ийн профессор багш нарын төлөөлөл Сөүлийн Үндэсний Их Сургуулийн зочид төлөөлөгчидийн хамтаар Өвөрхангай аймгийн Хархорин сумтай танилцаж, эртний хотын архитектур төлөвлөлт, өв соёлтой танилцаж хамтран аялал зохион байгуулав.
Ирэх жилийн 10 дахь удаагийн хамтарсан семинар Сөүлийн Үндэсний Их Сургууль дээр зохион байгуулагдах тул сонирхсон профессор, багш судлаачид, ахисан түвшний оюутнууд ямар сэдвээр, ямар чиглэлийн судалгаа сонирхож байгаагаа БАС-ийн эрдэмтэн нарийн бичгийн даргад ирүүлэх боломжтой.
Холбоо барих утас: 976-11-323519








Мэдээг бэлтгэсэн. Г.Төгс-Оюун, Э.Нинжгарав
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.
ШУТИС, БАС, Барилгын Инженерчлэлийн тэнхимийн багш, доктор оюутнууд, сургалтын мастер нар Японы Хирошимагийн их сургуультай уулзалт семинар хийж, барилгын бүтээцийн лабораторын үйл ажиллагаатай танилцав.
XVII жарны "Сүрээр дагагч" Гал морин жилдээ сар шинэдээ сайхан шинэлээрэй.
БАС-ийн Хот төлөвлөлтийн тэнхимийн багш Э.Эрдэнэбат Монгол Улсын төрийн дээд Алтангадас одонгоор шагнагдлаа.
Сар шинийн баярыг угтан БАС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа.