БХБЯамны сайд Д.Цогтбаатар ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуульд айлчиллаа
Барилга Хот Байгуулалтын Яамны Сайд Д.Цогтбаатар зөвлөхүүдийн хамтаар 2015 оны 6 сарын 10-ны өдөр ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль (БАС)-д айлчилан эрдэмтэн профессорууд, багш нар, оюутны төлөөлөлтэй уулзалт хийлээ. БХБЯ-ны сайдыг ШУТИС-ийн Ректор Б.Очирбат хүндэтгэн хүлээн авч, ШУТИС-ийн бүтэц, өөрчлөлт, цаашдын хөгжлийн талаар харилцан санал солилцлоо. Уг уулзалтын үеэр БАС-ийн захирал Э. Нинжгарав сургуулийнхаа өнөөгийн байдал, сургалтын хөтөлбөр, хамтран ажиллах чиглэлээр хамт олноо төлөөлөн танилцуулга хийж, хамтран ажиллах санамж бичгийг гардууллаа. Уг санамж бичгийг харилцан судалж, санал бодлоо солилцоод талууд гарын үсэг зурж баталгаажуулах юм.
Уг уулзалтаар барилгын салбарын өнөөгийн байдлын талаар хэлэлцэн мөн тулгамдаж буй асуудлууд дээр тус сургуулийн эрдэмтэн профессорууд саналаа хэлж, тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдэх боломж дээр санал нэгдлээ.
Мэдээг бэлтгэсэн. Б.Ган-Эрдэнэ, Г.Төгс-Оюун
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.