ОХУ-ын Москва хотод 2015 оны 3-р сарын 3-6 - ны хооронд болсон “МИР КЛИМАТА 2015” 11-р олон улсын агаар сэлгэлт, кондиционер, хөргөлтийн системийн мэргэжлийн үзэсгэлэнд багш нарын төлөөлөл оролцоод ирлээ.
Үзэсгэлэн дараах үндсэн чиглэлээр болж өнгөрлөө.
Бичил уур амьсгалын тоног төхөөрөмж
Кондиционерийн систем
Агаар сэлгэлт
Халаалт, ус хангамж
Ус цэвэрлэгээ
Халаагч болон эрчим хүч хэмнэх тоноглолууд
Олон нийт ба үйлдвэрийн хөргөлт
Үйлдвэрийн хөргөлт
Хөргөлтийн иж бүрдэл тоноглолууд
Криогений техник технологи г.м
Үзэсгэлэнд нийлүүлэгч, үйлдвэрлэгчдээс гадна сургалтын төвүүд мэргэжлийн холбоод оролцсон нь мэдээлэл солилцох, ном, сурах бичиг, программ хангамжуудтай танилцах, худалдан авах боломжийг олгож байлаа.
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.