3 сарын 18-ны өдөр БАС-ийн захиргаа болон багш нарын зөвлөл "Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 91 жилийн ойн баяр"-ыг тохиолдуулан нийт эрэгтэй багш ажилчдыг хүлээн авлаа. Энэ арга хэмжээнд Ардын Уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай хүрэлцэн ирж баярын мэнд хүргэн өөрийн гаргасан "Зовсон сүү" нэртэй номоо гарын үсэг зурж бэлэглэлээ.
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.