Магистр оюутнуудын Эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 03-р сарын 17-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоотод боллоо. Магистрын салбарын хурлаар нийт 33 илтгэл хэлэлцүүлэгт орсноос I шатанд шалгарсан 12 илтгэл байснаас Архитектурын салбарын Э.Сэлэнгэ, Т.Мөнх-Эрдэнэ нар Франц улс руу явж 10 илтгэл хэлэлцэгдэж II шат буюу ШУТИС-ийн ЭШХуралд 4 илтгэл шалгарлаа. Уг хуралд оролцсон бүх оюутнууддаа баяр хүргье.
I байранд - "Өндөр барилгын буурь хөрсний эсэргүүцлийн коэффицентийг тодорхойлох судалгаа"
Илтгэгч: М.Шижирбат
Удирдагч багш: доктор (Ph.D)Ж.Алтанцэцэг
II байранд - "Асфальтбетон хольцонд хаягдал материал ашиглах боломжийн судалгаа"
Илтгэгч: С.Шүрэнцэцэг
Удирдагч багш: магистр М.Цас-Оргилмаа
III байранд - "Тулгуурт тулж хүчитгэсэн дамнурууны бат бэхийн судалгаа"
Илтгэгч: Э.Хувилай
Удирдагч багш: доктор (Ph.D)М.Сугар
Тусгай байранд - "Гэр хорооллын усан хангамжийн дутагдалтай нөхцөлд бороо, цасны усыг ашиглах боломж" Илтгэгч: Э:Дуламжав
Удирдагч багш: доктор (Ph.D)Л.Пүрэв

Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.