ХТТ - Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

Хамтарсан судалгаа 

Төслийн зорилго
S-QUAD хамтарсан судалгааны төсөл нь Монгол Улсад тогтвортой, аюулгүй, ухаалаг (Sustainable, Safe, Smart) хандлагыг хөгжүүлэхэд чиглэсэн. Хот байгуулалт, бүс нутгийн төлөвлөлт, архитектур, барилгын инженерчлэл болон бусад холбогдох салбаруудыг хамарсан судалгааны санаачилга дэмжигдэж, Монголын их дээд сургуулийн эрдэм шинжилгээний чадавхыг бэхжүүлэхэд оршино.

Үндсэн хүрээ

  • Монгол улсын хот төлөвлөлт, хөгжил, хот байгуулалт, бүс нутгийн хөгжлийн асуудлууд
  • Холбогдох инженерчлэл, архитектур, нийгэм, байгаль орчны уялдаа бүхий салбарууд
  • Тогтвортой, аюулгүй, ухаалаг Монголын хөгжлийн загвар боловсруулахад чиглэсэн сэдвүүд

Одоогийн хэрэгжилт
2025 оны байдлаар S-QUAD хамтарсан судалгааны хүрээнд нийт 4 судалгааны төсөл сонгон хэрэгжиж байна. Үүнд:

 

Төслийн нэр

Төслийн хариуцагч

Эхэлсэн хугацаа

Нөхцөл

1

Улаанбаатарын хотожсон нутаг дэвсгэрийн тэлэлт ба дархан цаазат Богдхан уулын газар ашиглалтын өөрчлөлт

Э.Пүрэв-Эрдэнэ

2024.04.15

Үргэлжилж байгаа

2

“Characteristics Analysis Study for Urban Environment Type Classification in Ulaanbaatar, Mongolia”

Б.Ариунжаргалан

2024.11.12

Үргэлжилж байгаа

3

“Study of Outdoor Amenities in Residential Complexes: A Comparative Analysis of Pre-1990s and Post-1990s Developments of Ulaanbaatar”

Э.Болорцэцэг

2024.11.12

Үргэлжилж байгаа

4

“Investigating the Implementation of Solar and Heat Pump Hybrid Systems in the Cold Climate Region of Mongolia”

 О.Алтанзагас

2024.11.12

Үргэлжилж байгаа

Тавигдах шаардлага

  • Төслийн удирдагч (Principal Investigator, PI) нь заавал ШУТИС-ийн багш байна.
  • Төсвийн 10%-ийг ШУТИС-ийн журмын дагуу эрдэм шинжилгээний сангийн шимтгэлд төвлөрүүлнэ (ШУТИС төв 5%, БАС 5%).
  • Судалгааны төслийн санал нь англи эсвэл солонгос хэлээр боловсруулагдана.
  • Саналууд хараат бус (blind) байдлаар хянагдана.

Хамтын ажиллагаа
Төслийн удирдлагыг Сөүлийн Үндэсний Их Сургууль (SNU) болон ШУТИС хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд:

  • Хамтарсан судалгаа, хөгжлийн санаачилгыг дэмжих
  • Багш, судлаачдын чадавхыг нэмэгдүүлэх сургалтууд зохион байгуулах
  • SNU-ийн профессоруудаас мэдлэг, туршлага солилцох сувгийг нээх зэрэг үйл ажиллагаа хэрэгжиж байна.

Ирээдүйн төлөв
Энэ төслийн хүрээнд жил бүр салбар хоорондын шинэ судалгааны төслүүдийг сонгон шалгаруулж, Монголын хот байгуулалт, бүс нутгийн хөгжлийн бодит асуудлыг шийдвэрлэх судалгааны үр дүнг бий болгохыг зорьж байна.

Магистрын судалгаа

Овог, нэр

Судалгааны сэдэв

Судалгааны хураангуй (3 өгүүлбэр)

Түлхүүр үг

1

Д.Даваажаргал 

ddarch.imi@gmail.com

Уул уурхай түшиглэсэн суурьшлын бүсийн хөгжилд ус хангамжийн системийн төлөвлөлтийг үр ашигтай уялдуулах нь (Ханбогд сумын жишээн дээр)

Судалгаанд Ханбогд сумын уул уурхайн нөлөөнд буй суурьшлын бүсийн ус хангамжийн системийн төлөвлөлтийг шинжилж, байгаль орчны болон хүн амын өсөлтийн нөлөөг үнэлжээ. Судалгаанд эмпирик судалгааны арга зүйг ашиглаж, бодит статистик мэдээлэл, зураг төсвийн баримт бичиг, үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдийг хамтатган судалсан. Судалгааны үр дүнд, Ханбогд суманд ус хангамжийн дэд бүтцийн төлөвлөлт нь хэрэглэгчийн тоо, системийн шугам сүлжээний бүтэц, төсөл хэрэгжих хугацаанаас шууд хамаарч үр ашиг нь өөрчлөгдөж буйг тогтоосон.

төлөвлөлтийн үр ашиг, хэрэглэгчийн тоо, зардлын хамаарал, инженерийн дэд бүтэц, төвлөрсөн бус шийдэл

2

Г.Нямдэлгэр

delgee0915@gmail.com

Орон сууцны бодлогын дараах Улаанбаатар хотын шинэ суурьшилд хийсэн орон зайн судалгаа

Улаанбаатар хотын тэлэлт өөрчлөлт нь хотын биет орчны хувьд хотын дүр төрх, амьдрах орчны байдлыг хэрхэн тодорхойлж барилгажилт, биет байдал нь ямар орон зайг бий болгож байгааг тоон судалгааны аргаар судлан онцлог шинж байдлыг нь тодорхойлон, Улаанбаатар хотын орон зайн бүтцийн өөрчлөлтөд орон сууцны бодлого хэрхэн нөлөөлснийг судалсан. 43 хорооны өгөгдөлд хүчин зүйлийн шинжилгээ, бүлэглэлийн шинжилгээ хийж, 6 кластер бүлгийг тодорхойлсон. Судалгааны үр дүнгээс харахад хотын орон зай төвлөрөл, захын бүсэд хуваагдан, орлого, дэд бүтцийн хүртээмжээр тэгш бус хөгжсөн нь орон сууцны бодлогын нөлөөг илтгэнэ.

Хотын биет байдал, барилгажилт, орон сууц, кластер, фактор шинжилгээ

3

Б.Марал 

maralbayar26@gmail.com

Улаанбаатар хотын гэр суурьшлын орон зайн онцлогийн судалгаа

Судалгаанд нийслэлийн 75 хорооны гэр суурьшлын орон зайн онцлогийг статистикийн SPSS ба QGIS програмаар боловсруулан шинжилжээ. Хүчин зүйлсийн шинжилгээгээр гэр хороололд нийгмийн дэд бүтэц, газрын гадаргуугийн налуу, инженерийн хүртээмж нь хамгийн гол нөлөөлөгч үзүүлэлт болохыг тогтоов. Үр дүн нь Улаанбаатар хотын захын дүүргүүдийн хөгжлийн төлөвлөлтөд суурь мэдээлэл болно.

хотжилт, төлөвлөлтгүй гэр суурьшил, хотын орон зайн байдал (онцлог)

4

Ф.Үлэмж 

<dam.ulemj@gmail.com>

Улаанбаатар хотын туул тосгоны хөгжлийн чиг хандлага

Энэхүү судалгааны ажлаар Улаанбатаар хотын дагуул суурины төлөөлөл болгон Туул-Шувуу, Био-Сонгино, Өлзийт зэрэг суурьшлын бүсүүдийг сонгон авч, эдгээрийн газар ашиглалт, дэд бүтцийн төлөв байдал, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлэх, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох зорилго тавьсан. Судалгааны үр дүнгээс харахад тус бүсүүдэд хөдөө аж ахуй, газар тариалан, барилгын материалын олборлолт, гэр хорооллын тэлэлт зэрэг нь бүс нутгийн хөгжлийн голлох хүчин зүйлс болж байгааг тогтоолоо. Эдгээр үзүүлэлтүүд нь хотын захын бүсүүдийн хөгжлийг зохион байгууллалттай удирдах, дэд бүтцийн хүрэлцээ, байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн уялдаа холбххг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.

дагуул тосгон, суурин, орон зай, бүс нутаг

5

Ж.Зориглон 

jzoriglon@gmail.com

Уулзвар дахь явган зорчигчийн үйлчилгээний түвшний үнэлгээ

Улаанбаатар хотод гарч буй зам тээврийн дөрвөн осол тутмын нэг нь уулзвар дээр тохиолддог. Тиймээс уулзварын явган хүний гарцын нөхцөл байдлыг үнэлж, үйлчилгээний түвшин муутай уулзваруудыг сайжруулах нь явган зорчигчдын аюулгүй байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Судалгааны объектоор хүн ам ихээр төвлөрсөн байршлын ойролцоох өөрийн зохицуулгатай болон ихээр зорчдог гэрлэн дохиотой уулзваруудыг сонгосон. Эдгээр үзүүлэлтүүдийг дроноор бичлэг хийн дээрх аргачлалын дагуу тодорхойлоход гол хүчин зүйлс нь явган хүний гарцын урт, өргөн, явган зорчигчдын хурд, авто машины урсгал, гэрлэн дохионы циклын хугацаа, явган зорчигчийн дохионы хугацаа, уулзвар луу ирэх явган хүний замын өргөн, явган зорчигчдын тоо зэрэг нь нөлөөлдөг байна.

явган хүний гарц, гарц, үйлчилгээний түвшин, явган зорчигч, гудамж

6

Д.Халиун 

Khaliun.dorzhdagva@gmail.com

Улаанбаатар хотын бичил хорооллын орон зайг хүчин зүйлийн болон бүлэглэх шинжилгээний аргаар үнэлэх судалгаа

Энэхүү судалгаагаар социализмын үед төлөвлөгдөн баригдсан Улаанбаатар

хотын бичил хорооллуудын өнөөгийн орчны төлөв байдал, хөгжлийн чиг хандлага, өөрчлөлтийн онцлогийг олон хувьсагчтай статистик аргачлалаар үнэлж, хотын орчныг цогц байдлаар шинжлэх боломжтойг харууллаа. Судалгаанд хамрагдсан 58 хорооны мэдээлэлд үндэслэн кластер болон фактор шинжилгээний аргаар хотын орчныг 8 бүлэгт хувааж, хүн ам зүй, дэд бүтэц, эдийн засгийн идэвхжил, байгаль орчин, тээврийн хүртээмж зэрэг хүчин зүйлсийн уялдаа холбоог тодорхойлсон. Судалгаагаар хотын орчны хөгжлийн найман үндсэн бүлэг үүссэн болохыг статистск шинжилгээний аргууд буюу бүлэглэх аргаар (кластер анализ) тогтоож, эдгээрт нөлөөлж буй гол хүчин хүчин зүйлийн шинжилгээний аргаар тодорхойлсон. Судалгааны үр дүнгээс харахад бичил хорооллуудын 80 орчим хувь нь өөрчлөлтөд орсон боловч эдгээр өөрчлөлт нь нэгдсэн бодлого, төлөвлөлтгүйгээр хийгдсэн тул орчны ялгаа бага, ижил төстэй бүтэц давамгайлж байна. Хотын орчныг зөвхөн физик төлөвлөлтөөр бус, оршин суугчдын хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцсэн, нийгэм, эдийн засаг, байгаль орчны хүчин зүйлсийг уялдуулсан цогц үнэлгээний үндсэн дээр дахин төлөвлөх шаардлага тулгарч байна.

микрорайон, биет орчин, нийгмийн дэд бүтцийн үйлчлэх хүрээ, барилгажилт, дахин төлөвлөлт

Хос хөтөлбөрөөр СҮИС-д хамгаалсан магиструуд 

1

М. Мөнххишиг

murunhishgee@gmail.com

Уур амьсгалын өөрчлөлт ба Улаанбаатар хотын тэлэлт

Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын гэр хорооллын тэлэлт болон зудын улмаас бий болсон уур амьсгалын хүндрэлтэй нүүдлийн нөлөөг шинжилсэн. Судалгаанд орон зайн шинжилгээ (Moran’s I, SOC хүртээмжийн шинжилгээ) болон эдийн засгийн тоон загварууд (Tobit, Zero-Inflated Negative Binomial regression) ашиглаж, шинэ газар шинээр бүртгэгдсэн динамикийг үнэлсэн. Үр дүнгээс харахад зудын үеийн нүүдэл гэр хорооллын захын бүсэд газар олголтыг эрчимжүүлж, нийгмийн үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдал нэмэгдэж буйг харуулсан.

 

2

Т.Энхжин

tenkhjin729@gmail.com

Улаанбаатар хот дахь худалдааны жентрификацийн талаарх ойлголтыг хоёр өнцгөөс шинжлэх нь

Энэхүү судалгаа нь Улаанбаатар хот дахь худалдааны жентрификаци болон хөршийн өөрчлөлтийн талаарх бизнес эрхлэгчид ба хэрэглэгчдийн ойлголтыг судалгаа болон ярилцлагын аргаар шинжилсэн болно. Судалгааны үр дүнгээс харахад бизнес эрхлэгчид эдийн засгийн дарамт, соёлын шилжилтийг онцолдог бол хэрэглэгчид үйлчилгээний сайжралт, тав тухыг илүү үнэлдэг байна. Судалгаа нь худалдааны жентрификаци нь тэгш бус боловч харилцан уялдаатай нөлөө үзүүлдгийг харуулж, орчин үеийн хөгжил ба жижиг бизнес, соёлын өвийг хамгаалах тэнцвэртэй хот төлөвлөлтийн бодлогын хэрэгцээг онцолж байна.

 
Холбоотой цэсүүд