Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал

ШУТИС. БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

Барилга Архитектурын Сургуулийн магистр, доктор оюутнуудын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 03-р сарын 27-ны өдөр зохион байгуулагдана. 

Зохион байгуулагч: Барилга Архитектурын Сургууль-Эрдэм шинжилгээний алба 

Зорилго: Залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин урамшуулах, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, зөвлөгөө авах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд оршино. 

Өгүүлэлд тавигдах шаардлага: 

  1. Судалгааны ажлын зорилго, зорилт тодорхой, асуудал дэвшүүлсэн байх; 

  1. Шинжлэх ухаан, инновацын шинэлэг тал, үр дүнг тодорхой тусгасан байх; 

  1. Судалгааны ажлын арга, аргачлалыг тодорхой гаргаж өгөх; 

  1. Судлаачдын бүтээлээс магистрант 6-аас доошгүй, докторант 12-оос доошгүй эшлэл авсан байх: 

  1. Эрдэм шинжилгээний өгүүллийн агуулгын давхцал 40% хүртэл байх; 

  1. Илтгэх ур чадвар эзэмшсэн байх; 

  1. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих шинэ зааврын дагуу бичигдсэн байх https://research.must.edu.mn/page/104 

Хугацаа, шалгаруулалт: 

Бүртгэл: 2026 оны 02-р сарын 11-ны өдрөөсс 03-р сарын 06-ны өдрийг дуустал цахимаар бүртгүүлнэ.  

Өгүүлэл хүлээн авах хугацаа: 03-р сарын 13-ны дотор obatmunkh@must.edu.mn  хаягаар өгүүлэл ирүүлнэ. 

Өгүүлэлд хянан магадалгаа хийх: 2026 оны 03-р сарын 19-ний өдрийг дуустал 

Өгүүлэлд засвар хийх:  

Илтгэл хэлэлцүүлэх өгүүллийг шалгаруулах: Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэхээр шалгарсан өгүүллүүдийг 03-р сарын 24-ний өдөр мэдэгдэнэ. 

Илтгэл хэлэлцүүлэх: БАС-ийн магистр, докторантын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэхээр шалгарсан өгүүллүүдийг 03-р сарын 27-ний өдөр илтгэл хэлэлцүүлж шалгаруулна.  

Шагнал: ЭШ-ний шилдэг илтгэлийг дараах байдлаар шагнаж урамшуулна.  

                  I байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал 

                  II байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал 

                  III байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал 

 

 

ШУТИС. Барилга Архитектурын Сургууль 

Эрдэм шинжилгээний алба 

Холбоотой цэсүүд