ОХУ – ын Новосибирск хотноо зохион байгуулагдсан Бүх Оросын эрдэм шинжилгээний бага хуралд БАС – ын багш нар амжилттай оролцлоо
2019 оны 2 сарын 18 – 23 ны өдрүүдэд ОХУ – ын Новосибирск хотноо зохион байгуулагдсан Бүх Оросын эрдэм шинжилгээний бага хуралд БАС – ын Барилгын инженерийн салбарын профессор, доктор (Ph.D) Я. Дүйнхэржав, Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) Д. Сүнжидмаа, Барилгын инженерийн салбарын ахлах багш доктор (Ph.D) Ж. Сарантуяа нар амжилттай оролцоод ирлээ.
Бүх Оросын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр барилгын материал, материалын үйлдвэрийн томоохон үзэсгэлэн зохион байгуулагдсаныг үзэж танилцав.

“Architecture & design FORUM” – д

“Siberian building week” үзэсгэлэнгийн үеэр

Энэ үеэр Новосибирскийн Хөдөө аж ахуйн их сургуулиас зохион байгуулсан “Повышение качества и эффективность стройтельных и специальных материалов” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд, мөн Колорит ЛКЗ, Сибстринээс зохион байгуулсан “Качество, технологии, инновации” сэдэвт Бүх Оросын эрдэм шинжилгээний хуралд өөрсдийн судалгааны ажлаар илтгэл хэлэлцүүлэв.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр ОХУ – ын эрдэмтэн багш, судлаачтай уулзаж харилцан туршлага, санал солилцоод амжилттай сайн явж ирлээ.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!