Монгол дахь хот байгуулалтын дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх “S-QUAD” төслийн хүрээнд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн хүндэт профессор САН ИН Жон ШУТИС-БАС-д хүрэлцэн ирж “Хот төлөвлөлтийн үзэл баримтлал, түүх ба онол” сэдвээр лекц унших гэж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Лекц Солонгос хэлнээс Монгол хэлрүү мэргэжлийн орчуулагчтай явагдана.
Энэхүү сургалтаар хот төлөвлөлт гэж юу болох, хүн төрөлхтөний соёл иргэншилд хот яагаад чухал байдаг вэ зэрэг асуудлуудыг хөндөх болно. Мөн эртний үеэс өнөөг хүртэлх хот төлөвлөлтийн түүх болон тэдгээрийн анхдагч болох барууны нийгэм, түүний гарал үүслийг ерөнхийд нь танилцуулна. Төгсгөлд нь хот төлөвлөлтийг тайлбарласан гол онолуудыг авч үзнэ.
ЁС ЗҮЙН ДОЛОО ХОНОГ ЭХЛЭЖ БАЙНА.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ - ХАРИЛЦАА, ХАНДЛАГА
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ХОТ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ИНЖЕНЕРЧЛЭЛ 2026
Ногоон барилгын төлөвлөлт хичээлийг 2025-2026 оны хичээлийн жилд сонгон судалсан оюутнууд дунд Ногоон орон сууцны үнэлгээний системийн шалгууруудын постер танилцуулгын шагналт уралдаан зарлаж байна.
Барилга байгууламжийн XVIII геотекникийн асуудлууд эрдэм шинжилгээний бага хурал